Шууд Chart

Хүйтэн зэвсэг барьсан этгээд дөрвөн хүнийг хөнөөжээ

2013-08-28 14:38:36

Ням гарагийн орой автобусанд уг хэрэг гарсан байна. Жолооч машинаа зогсоон хаалгыг онгойлгож зорчигчдод зугтах боломжийг олгожээ. Гэмт хэрэгтэн автобуснаас гараад гудамжинд явсан хүмүүст халдсан байна. Цагдаагийнхан түүнийг барихдаа хөлөнд нь бууджээ.
Хятадад иймэрхүү хэрэг олон гардаг. Хамгийн сүүлд Хэнань мужид энэ сарын 19-нд гарсан юм. Хутгатай хүн гурван хүнийг хөнөөж, 12 хүнийг шархдуулжээ. Мөн шархадсан хүмүүсийн дунд арван сартай хүүхэд байсан ба гэмт хэрэгтэн 41 настай Ли гэгч байжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүйтэн зэвсэг барьсан этгээд дөрвөн хүнийг хөнөөжээ   
Үзсэн: 1665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй