![](/uploads/201505/news/thumb/bbcbaf1ec3203d99bcb8933f44705b9b_x3.jpg)
Катарын Доха хотноо өчигдөр чөлөөт бөхийн ААШТ эхлээд байна. Эхний өдөр манайхаас таван бөх барилдсанаас 57 кг-д Э.Бэхбаяр алт, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар хүрэл медаль хүртээд байна.
Тэгвэл өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ийн жингийн барилдаан болох юм. Визийн асуудлаас болж нутаг буцсан тамирчныхаа оронд 96 кг-ын жинд Ц.Цогтбаяр дасгалжуулагч барилдана. Өчигдөр дасгалжуулагч Б.Батбаяр тамирчныхаа өмнөөс барилдаж наймдугаар байрт орсон.
Мөн эрэгтэй 61 кг-ын жинд Б.Номин нэгдүгээр тойрогт Пакистаны бөх Рамил Реженовтой барилдахаар учраа таарсан бол 70 кг-ын жинд Г.Идэрхүү нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Юнг Хо Жингтэй барилдана. Харин эмэгтэй 48 кг-ын жинд Ц.Бямбазаяа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөх Винеш Винештэй барилдахаар оноолт таарчээ.
Өнөөдөр Ц.Цогтбаяр дасгалжуулагч тамирчныхаа өмнөөс барилдана | ||
Үзсэн: 2905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.