Шууд Chart

Месси "Аваргуудын лиг"-ийг 77 гоолтой тэргүүлж байна

2015-05-07 13:24:17

Мөнхий өрсөлдөгчид болох Месси, Роналдо нар өнөө цагт ч "Аваргуудын лиг"-ийн энэ улиралд оруулж байгаа гоолоороо өрсөлдөж байгаа. Өчигдөр шөнө болсон “Ювентус”-ын талбайд “Реал Мадрид” зочлоход Роналдо гоол оруулж, "Аваргуудын лиг"-т 76 дахь гоолоо хийсэн. Ингэснээр Мессигээс нэг гоолоор илүү болоод байсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Барселона” клуб талбай дээрээ Германы “Байерн Мюнхэн” клубыг хүлээн авч, 3:0-ээр буулгаж авсан. Энэ тоглолтод Месси 77, 80 дахь минутад хоёрыг оруулснаар "Аваргуудын лиг"-т одоогоор
77 гоолтой боллоо.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Месси "Аваргуудын лиг"-ийг 77 гоолтой тэргүүлж байна  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй