
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийж Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцууллаа. Уг санал асуулгыг Компанийн засаглалын үндэсний зөвлөл ТББ, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ТББ, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ-тай хамтран хийсэн байна.
Түүнчлэн санал асуулгын үеэр иргэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны талаарх мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр хүргэх, Монгол Улс орчин үеийн дэвшилтэт технологи, техник ашиглан томоохон орд газруудаа өөрсдөө эзэмшин ашиглах, уул уурхайн асуудлыг улс төржүүлэхгүй байх, Тавантолгойн гэрээнд орон нутаг, бүс нутгийн эрх ашиг, эко системийг хамгаалсан тусгай бүлэг оруулах зэрэг тодорхой санал гаргаж байсныг дурдаад, эдгээр нь санал асуулга зохион байгуулагчдын үзэл бодлыг илэрхийлэхгүй болохыг онцолсон юм.
Тавантолгойн талаарх санал асуулгад 11 мянган иргэн оролцжээ | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.