Шууд Chart

"Болор цом"-ын эзэд нэг дор цуглана

2015-05-07 16:24:25

“Болор цом”-ын эзэн яруу найрагчидтай нэг дор уулзах ховорхон боломж тохиолоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  2003 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2015” хүрээнд энэ сарын 08-ны өдөр Янжинлхам бурханыг гэртээ залсан ихэнх яруу найрагчид нэг дор цуглах юм.

Үндэсний номын сан, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран зохион байгуулж буй “Болор цомын эзэд” уулзалтад Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Т.Галсан, П.Бадарч, Д.Цоодол нараас гадна Д.Урианхай, Ц.Хулан зэрэг үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж,  уран бүтээлийнхээ талаар уншигч, номын хорхойтнуудтай уулзаж, уран бүтээлийнхээ дээжээс Монголын Үндэсний номын санд хандивлах аж.

Мөн энэ үеэр “Болор цомын шүлгүүдийг босоо Монгол бичгээрээ” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах бөгөөд шилдгүүдийг шалгаруулан урамшуулах юм.

Түүнчлэн эл өдөр “Үндэсний бичиг үсгийн баяр-2015”  хүрээнд  “Монгол бичгийн цахим хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага, “Монгол бичиг үсгийн дурсгал” үзэсгэлэн, Үнэт ховор номын үзэсгэлэнгүүдийг Үндэсний номын сангаар зочлон сонирхож болох аж.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Болор цом"-ын эзэд нэг дор цуглана  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй