Шууд Chart

6 настай хүүгийн нүдний эвэрлэг бүрхэвчийг хулгайлсан байжээ

2013-08-28 15:26:43

Хятадын Шанхи мужид 6 настай хүүг гэрийнх нь  гаднаас хулгайлан нүдний эвэрлэг бүрхэвчийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Бинбин хүү гэрийнхээ гадаа тоглож байснаа алга болсон бөгөөд эцэг, эх нь түүнийг 3 цагийн дараа олсон байна. Хүү нүүрээрээ дүүрэн цустай уйлсаар ирсэн тул тэд түүнийг эмнэлэгт аваачихад хэзээний нүдийг нь ухсан болохыг эмч нар мэджээ. Эмч нарын хэлснээр хараагүй болсон хүнд нүдийг нь тэр чигээр нь шилжүүлж болдоггүй тул зөвхөн эвэрлэг бүрхэвчийг л шилжүүлэн хийдэг гэжээ. Хүүгийн мэдүүлгээр гэмт хэрэгтэн эмэгтэй хүн байсан бөгөөд цагдаагийнхан энэ хэргийн мэдээллийг 10 мянган фунтээр худалдаж авна хэмээн зарласан гэнэ. Донорын хулгай Хятад Улсад сүүлийн жилүүдэд газар авсан бөгөөд жилдээ л 300 гаруй мянган өвчтөнд эрхтэн суулгах шаардлагатай байдгаас 10 мянгад нь л хууль ёсоор донор эрхтэн олддог аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

6 настай хүүгийн нүдний эвэрлэг бүрхэвчийг хулгайлсан байжээ   
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй