![](/uploads/201505/news/thumb/2dd1c3c942864860efe27e3256f6962e_x3.jpg)
Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Болгар Улс
Газар нутгийн хэмжээ: 110911.5 хавтгайдөрвөлжин км. Румын Улс, Турк Улс, Грек Улс, Хуучин Югославын БН Македон, Серби Улстай тус тус хиллэдэг.
Нутгийн хойд захаас өмнөд зах хүртэл 393 км, баруунаас зүүн хүртэл 591 км, нийт газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 470 м өндөр.
Хүн ам: 7.3 сая /2014 он 10 сар/.
Улсын нийслэл: Софи хот/1.3 сая хүн амтай/
Албан ёсны хэл: Болгар хэл.
Төрийн байгуулалт: Бүгд Найрамдах Улс. Төрийн эрх барих дээд байгууллага Парламент буюу Ардын Их Хурал. Ардын Их Хурлын 240 гишүүн 4 жилийн хугацаатай сонгогддог.
Ардын Их Хурлын ээлжит сонгууль 2014 оны 9 дүгээр сард болж, ГЕРБ /барууны чиглэлийн нам/ 33 хувь, Болгарын социалист нам /зүүний чиглэлийн нам/ 16.5 хувь, Эрх, эрх чөлөөний хөдөлгөөн /либерал/ 15.0 хувьШинэчлэлийн блок 9.2 хувь, Үндэсний фронт 7.6 хувь, Хүнд сурталгүй Болгар нам 5.6 хувь, Атака нам /үндэсний үзэлтэй/ 4.8 хувь, АБВ нам /Социалист намаас хуваагдсан/ 4.1 хувь тус тус авсан.
Ерөнхийлөгч: Төрийн тэргүүн нь Улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар Дэд Ерөнхийлөгчийн хамт 5 жилийн хугацаатай сонгоно. Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нэг удаа улиран сонгогдох эрхтэй.
Засгийн газар: Сайд нарын Зөвлөл буюу Засгийн газар. 2014 онд болсон Ардын Их Хурлын сонгуулиар эвслийн Сайд нарын Зөвлөл байгуулсан. Сайд нарын Зөвлөлийн даргаар Бойко Борисов 2014 оны 11 дүгээр сарын 7-нд томилогдсон.
Эдийн засгийн гол үзүүлэлтүүд: 2014 оны байдлаар ДНБ123.3 тэрбум ам.доллар, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 17100 ам.доллар, эдийн засгийн өсөлт 1.4 хувь, инфляци-0.6 хувь, ажилгүйдэл 11 хувьтай байна.
Болгар Улсын эдийн засаг нь ЕХ-ны эдийн засаг, хөдөлмөрийн хуваарилалт, зохицуулалтын үндсэн дээр өөрийн орны онцлогт тохирсон үйлдвэр, хөдөө аж ахуй хоршсон бодлого хэрэгжүүлж байна.
Эдийн засгийн өсөлт 2015 онд 0,8 хувь байна гэсэн урьдчилсан тооцоотой. Цаашид өсөх хандлагатай гэж эдийн засагчид дүгнэдэг.
Гадаад худалдаа: 2014 онд худалдааны эргэлт 62.81 тэрбум ам.доллар байснаас экспорт 29.25 тэрбум ам.доллар, импорт 33.56 тэрбум ам.доллар байв.
Худалдааны гол түнш улсууд нь Герман, Итали, Турк, Румын, Грек, Франц,ОХУ, Испани юм. Экспортын гол бараа, бүтээгдэхүүнд бэлэн хувцас, гутал, ган, төмөр, түлш, машин техник, тоног, төхөөрөмж ордог бол импортын гол бараа, бүтээгдэхүүнд машин техник, тоног, төхөөрөмж, металл, хүдэр, түүхий эд зонхилдог байна.
Шашин шүтлэг: Үнэн алдартны шашинтай. Хүн амын 86 хувь нь үнэн алдартны шашин, 13.1 хувь нь лалын шашинтай.
Мөнгө: Болгар лев. Олон улсын тэмдэглэл нь BGN, 1 ам.доллар= 1.74 лев, 1 евро = 1.96 лев /2015 оны 5 дугаар сарын 5/
Бүгд Найрамдах Болгар Улсын товч танилцуулга | ||
Үзсэн: 5376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.