Шууд Chart

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Батбилэгийг томиллоо

2015-05-11 13:29:13

Сар хүрэхгүй хугацаанд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн Ч.Сайнбилэгийн орны хүнийг өнгөрсон долоо хоногийн сүүлээр томилжээ. Тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл 2015 оны тавдугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор тус компанийн Борлуулалт, Маркетинг, Ложистикийн газрын захирлаар 2013 оноос хойш ажиллаж байгаа Б.Батбилэгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг гаргажээ.

Б.Батбилэгийн “Эрдэнэс-Таван толгой” ХК дахь замнал үүсэн байгуулагдсан 2010 онд Ахлах эдийн засагчаар эхэлж, Хувьцаа хариуцсан газрын захирал, улмаар Маркетинг, борлуулалт, ложистикийн газрын захирлын албыг тус тус хашжээ. Тэрбээр саяхныг хүртэл “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Санхүү, Хөрөнгө оруулалт хариуцсан Дэд Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. 

Гүйцэтгэх захирал Б.Батбилэг нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн борлуулалт, тээвэрлэлтийн бодлогыг сүүлийн гурван жил оновчтой боловсруулж, хэрэгжүүлсний үр дүнд 2013 онд 2 сая тонн нүүрс борлуулсан бол 2014 онд 5.8 сая тонн нүүрс буюу 2.9 дахин нэмэгдэж 400 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж улсын төсөвт 58 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнийг нь төр засгаас үнэлж Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан ба түүний хариуцсан Маркетинг, борлуулалт, ложистикийн газар нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн шилдэг хамт олноор шалгарч байжээ.


“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Батбилэгийг томиллоо   
Үзсэн: 1978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-05-11 20:07
Amjilt husye! Mundag zaluu shuu
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2015-05-11 15:16
Бас нэг угсаа залгамжилсан соцдек хунтайж шив дээ? Ямар л нийгэмд амьдраад байна даа?
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2015-05-11 15:04
мэдлэг сайтай залуу хүмүүсийг гаргах цаг болсон одоо хөгшчүүл зайгаа тавьж өгөх хэрэгтэй
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-05-11 14:35
ETSEG NI AH-D BSAN OLON JIL HEREGGUI SAID HIISEN BURIAD BDAG!!! UURUU AILIIN GANTS ERHIIN T1 83 ONII ZALUU BDAG!! IIM HUNIIG HYATAD ENHSAIHAN L ERHLUULEJ BGAA BH!!!
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-05-11 14:35
ETSEG NI AH-D BSAN OLON JIL HEREGGUI SAID HIISEN BURIAD BDAG!!! UURUU AILIIN GANTS ERHIIN T1 83 ONII ZALUU BDAG!! IIM HUNIIG HYATAD ENHSAIHAN L ERHLUULEJ BGAA BH!!!
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-05-11 14:23
бас нэг хулгайч уу
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-05-11 14:20
Zov yavaa zaluu. Amjilt husye! Iim mundag humuus uls orny ireeduig avah tsag bolson. Changa duutai n bish, zuv bodoltoid n tugaa shiljuulye. Turiin mini suld urshoo!
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-05-11 14:20
BATHUYAGIIN BATBILEG GEED SETGETSIUIN UVCHTEI BAAGII BDAG!!! ENHSAIHANII SALTAANII HER!!! HYATAD TSARAILSAN!!!!
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-05-11 14:20
BATHUYAGIIN BATBILEG GEED SETGETSIUIN UVCHTEI BAAGII BDAG!!! ENHSAIHANII SALTAANII HER!!! HYATAD TSARAILSAN!!!!
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2015-05-11 14:12
алхам бүрээ хянаж, утасны цаанаас биш гарын үсэг ба тамгатай албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадвал яваад байна шүү. даргын аман тушаалаар буруу эгнээнд орж хүүхэд алсан хэрэгт жолооч л буруутсаныг мартаж болохгүй. амжилт.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-05-11 14:02
тэгэж байгаад бас шоронд хийчхэв дээ..
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2015-05-11 13:55
олон хүний хайр хүндэтгэлийг дааж яваа мундаг залуу. энэ хүний чадварт итгэж байна. амжилт хүсье.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-05-11 13:49
Баяр хүргэе. Үнэхээр толгойтой, мундаг залуу гэдгийг нь мэднэ. Амжилт !!!
202.131.249.xxx [202.131.249.xxx] 2015-05-11 13:47
Төрийн алба төрлийн алба хаан ширээгээ залгамжлуулж байгаа юм уу АРЧААГҮЙ ТӨР ЗАСАГ
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2015-05-11 13:38
Батбилэгт амжилт хүсье, чадвартай залуу байгаа юм. Хэзээ хүртэл хуучны мантуунууд төр, засгийг удирдах юм бэ? залучуудыг дэмжих цаг болсон.

Бидэнтэй нэгдээрэй