Шууд Chart

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн зохион байгууллаа

2015-05-11 13:58:18

Булган аймгийн цагдаагийн газраас хүүхдүүдийг замын хөдөлгөөний соёл дадалд сургах зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн зохион байгуулагдаж 4-р цэцэрлэгийн “Өсвөрийн цагдаа” баг ТЭРГҮҮН байр, 2-р цэцэрлэгийн баг ДЭД байр, 1-р цэцэрлэгийн баг ГУТГААР байрыг тус тус эзэлсэн байна. “Шилдэг багийн ахлагч”-аар 1-р цэцэрлэгийн “Зохицуулагч” багийн ахлагч Ц.Эрдэнэ, “Шилдэг зохицуулагч”-аар 2-р цэцэрлэгийн "Харцага" багийн ахлагч Б.Азбилэг нар шалгарч амжилттай оролцлоо.

Энэ жилийн тэмцээний онцлог, үр дүн нь цэцэрлэгүүд гэрийн даалгаварт ач холбогдол өгч анги танхимаа тохижуулах, хүүхдүүдэд ойлгомжтой хэлбэрээр сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулан, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан сурталчилгааг хүүхэд, эцэх, эхчүүдэд хандан гаргасан зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.


“Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн зохион байгууллаа  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй