Шууд Chart

ЦЕГ-аас ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

2015-05-11 14:06:38

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавьяа байгуулсан ахмад дайчдад Ялалтын баярын 70 жилийн ойн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Ард түмнийхээ амар амгалан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэсэн Ахмад дайчин бэлтгэл хошууч Баастын Рагчаа, бэлтгэл хурандаа Гомбожавын Шагдар, бэлтгэл хошууч Цэндийн Батсуурь нарт ЦЕГ-ын даргын талархал, дурсгалын зүйлийг гардуулж өгсөн юм. Нас хэдийгээр 90 гарсан боловч түүхт ойдоо парад хувцсаа өмсөн бэлтгэж, дурсамж дурдатгалаа ярьж суугаа ахмадуудаараа цагдаагийн алба хаагч нар бахархдаг юм аа. 

Эх оронч, дайчин уламжлалаа хойч үедээ өвлүүлсэн байгуулсан гавьяатай, баатарлаг үйлстэй ахмадуудаараа бид үеийн үед бахархах болно.


ЦЕГ-аас ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй