
Энэ сарын 10-нд Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газарт Уулбаян сумаас зүүн хойш 22 км-т Тэгш багийн нутагт хаваржиж буй малчны 12 үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Мал эмнэлгийн мэргэжилтнүүд очиж, үхсэн малаас дээж аван лабораторит шинжлэхэд шүлхий өвчин мөн болох нь тогтоогдсон байна. Иймээс аймгийн Онцгой комисс хуралдан, сумын Засаг даргын захирамжаар тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Голомтот бүс нутагт байгаа 15 өрхийн 6000 гаруй малд Онцгой комиссын шийдвэрээр вакцинжуулалт хийгээд байгаа бөгөөд Уулбаян суманд хээрийн штаб байгуулан, голомтот өвчнийг дарахаар ажиллаж байна.
12 үхэр шүлхийгээр өвчилжээ | ||
Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.