Шууд Chart

Шинэ дүрэмт хувцсаа авахдаа эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

2013-08-29 09:10:33

Улсын хэмжээнд ЕБС-ийн шинэ загварын дүрэмт хувцсыг өмсөхөөр 374 мянган сурагч захиалга өгсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-ийг дуустал ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчийн дүрэмт хувцсыг нийслэлийн 16 цэгт борлуулж эхлэх юм. Харин  есдүгээр сарын 15-аас эхлэн 2-5 ангийн, 10 дугаар сард дунд анги, 11 дүгээр сарын эхний хагаст ахлах ангийн сурагчдын хувцсыг нийлүүлэх аж. Дүрэмт хувцас борлуулах цэгүүд өдөр бүр 8.00-21.00 цаг хүртэл ажиллах юм. Дүрэмт хувцас борлуулах цэгт сургуулийн багш ажилтнууд, банкны теллерүүд эцэг эхчүүдийг мэдээллээр шуурхай хангаж, хувцсаа сонгож авах, тааруулж авахад нь туслалцаа үзүүлж ажиллана.  Төлбөр тооцоог бэлэн мөнгө болон Хаан банкны төлбөрийн картаар хийж болно. Дүрэмт хувцас борлуулж буй тодорхой цэгт, тогтоосон цагт эцэг эхчүүд хүүхдээ дагуулан очих хэрэгтэй. Дүрэмт хувцас борлуулж буй цэгүүдэд захиалгын болон төлбөрийн хуудас бэлдсэн байгаа ажээ. Эцэг эхчүүд хүснэгтээс сонгож буй хувцасны код хэсгийн үсгийг дугуйлна. Хүүхдийнхээ регистрийн дугаар, анги бүлгийг мэдэж ирэх хэрэгтэй. Дүрэмт хувцсаа авч амжилгүй хоцорсон тохиолдолд шууд үйлдвэрлэгчтэй харьцан худалдаж авах боломжтой бөгөөд холбогдох байгууллагаас дүрэмт хувцасгүй бол хичээлд оруулахгүй гэсэн шийдвэр одоогоор гараагүй байгаа юм байна.

Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн үнийн харьцуулалт /НӨТ тооцсон/

 
Загварын төрөл
Бага анги
Дунд анги
Ахлах анги
 
 
эмэгтэй
эрэгтэй
эмэгтэй
эрэгтэй
эмэгтэй
эрэгтэй
Өнгөрсөн оны үнэ (дотоодын үйлдвэрийн)
31000
42000
65000
70000
80000
85000
Шинэ дүрэмт хувцасны ундсэн иж бүрдэл
41030
62856
76105
78991
98657
108905
Үнийн зөрүү
төгрөгөөр
10030
20856
11105
8991
18657
23905
 
 
хувиар
32.3
49.6
17.0
12.8
23.3
28.1
 
 
Нийтэлсэн: М.Тодбэх

Шинэ дүрэмт хувцсаа авахдаа эцэг эхчүүд юуг анхаарах вэ?  
Үзсэн: 3341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-08-29 13:59
tsagaan tsamts ni arai surtei haragdah yum bishuu tsenher tsamtsni arai bish bna lee
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-08-29 13:57
nemelt huvtsasiigni awahgui bj bolno biz dee

Бидэнтэй нэгдээрэй