![](/uploads/201308/news/thumb/5cff815e0ffeb4cfdc1beeb4a01924a6_x3.jpg)
10.00 цагаас Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Эко констракшны 26 байранд ШӨХТГ-ын удирдлагууд очиж иргэдийн гомдлыг шийдвэрлэнэ.
11.00 цагаас ҮХААЯ-наас ургац хураалтын талаар мэдээлэл хийнэ.
11 цагаас УДЭТ-ын тайзнаа амилах "Норовын намтар" жүжгийн талаарх хэвлэлийн бага хурал өөрийн байранд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 95469964
11.30 цагт “Орхон” худалдааны төвийн газартай холбоотой асуудлаар тус худалдааны төвийн удирдлагууд тайлбар хийх тул эрхэм сэтгүүлчид сурвалжилна уу. “Монгол ньюс” мэдээллийн төвд болох тус хуралд “Орхон” худалдааны төвийн түрээслэгчид захиргааныхаа ажилтнуудыг их хэмжээний мөнгө залилж авсан хэрэгт буруутгаж байгаа тул энэ асуудалд ч бас хариулт өгөх болно.
11 цагаас Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн ЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурлаар нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газар эзэмших эрхийг цуцалж байгаа талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Холбогдох утас: 91040607, 325044
14.00 цагаас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.
18:30 цагт Монгол Улсын өнөөгийн тулгамдаад буй эдийн засгийн зарим асуудлууд болоод боломжит шийдлүүдийн тухай хэлэлцүүлэгт залуу мэргэжилтнүүд чуулна. Засгийн Газрын Ордны зүүн талд Пума Зочид Буудлын Хурлын Танхимд болно.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.