Шууд Chart

Чуулганы хуралдаан эхэллээ

2015-05-14 09:48:52

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар нийт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, баталлаа.

Үүний дараа Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрөгч 2014 оны есдүгээр сард өргөн барьсан юм.
 
Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөлтэй холбоотойгоор асуулт асуух болон санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийг батлах эсэх талаар санал хураасан юм. Ингэхэд хуралдаанд оролцсон  44 гишүүний 33 нь зөвшөөрч 75 хувийн саналаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
 
Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганы хуралдаан эхэллээ  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй