Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-05-14 10:12:31

Тавдугаар сарын 14-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Алт, нүүрс, зэс, молибдений баяжмалын олборлолт нэмэгджээ", "Б.Батбилэг: Тавантолгойн хувьцааны үнэлгээг тодорхой, бодитой болгоход анхаарч ажиллана", "Мэдлэгийг мөнгө болгох талаар хэлэлцэв" зэргийг нийтэлжээ.

"Өнөөдөр сонин"-ы энэ удаагийн дугаараас "Москвагийн парадыг чимсэн Монгол цэргүүдээс бусад орныхон туршлага судалжээ", "Хаягдахаасаа урьтаж хаяна", "Хавар тарьсан ганц үр намар хоолны орц баяжуулна", "Худалдаа хөгжлийн банк 500 сая ам долларын бонд арилжлаа" зэргийг унших боломжтой. 

“Ардчилал” сонины өнөөдрийн тэргүүн нүүрт "Байр хямдарлаа", "Б.Хаш-Эрдэнэ: "День Победы"-г дуулахад Оросын ахмад дайчин уйлсан", "2017 онд Туул үгүй болно", удаах нүүрт "Л.Эрдэнэчимэг: Засгийн газраас хариугаа ирүүлсэн цагт дүгнэлт бэлэн болно", "О.Баасанхүү: Ерөнхий сайдыг огцруулахыг 4-5 гишүүн дэмжихээ илэрхийлсэн" зэргийг унших боломжтой.

“Үндэсний шуудан”
сонины өнөөдрийн дугаарт "Улаан талбайд цуурайтсан Монгол цэргийн уухай эх орондоо үргэлжлэв", "Мах нь ихэдсэн Монгол буюу экспортын гацаа", "Н.Модигийн бэлэг"  зэрэг мэдээ, сурвалжлага багтжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй