Шууд Chart

З.Энхболд: Гишүүд ээ, гоё дээрээ тавиад ирээрэй

2015-05-14 10:10:07

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-ны өдрүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийх гэж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд Энэтхэгийн Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд үг хэлэх бөгөөд хүндэтгэлийн хуралдаан ирэх ням гарагт хуралдах юм. Харин өнөө өглөө чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд танхимынхаа гишүүдэд энэ талаар санууллаа. Гэхдээ эрхэм спикерийн гишүүдэд хэлсэн үг нь “Гоё дээрээ тавиад ирээрэй”.
 
Гишүүдийн инээдийг хүргээд авсан энэ үгийг уг нь УИХ-ын дарга тэдэнд хандаж “Ирэх ням гарагт хуралдах хүндэтгэлийн хуралдаанд хувийн ажлаа зохицуулаад, гоё дээрээ тавиад ирээрэй” хэмээн ажил хэргийн шинж чанартай дуулгасан юм. 
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд: Гишүүд ээ, гоё дээрээ тавиад ирээрэй   
Үзсэн: 3708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-05-17 10:03
Та нар тогос шиг гоёод хө хөө шиг донгодсон ч Энэтхэгийн тэр дарга та нарын ихэнх нь "хулгарууд" байгааг шууд л хараад мэдчихнэ дээ.....хайран ч улсын минь нэр, яанаа ааа.......
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-05-17 10:02
Та нар тогос шиг гоёод хөхөө шиг донгодсон ч Энэтхэгийн тэр дарга та нарын ихэнх нь "хулгарууд" байгааг шууд л хараад мэдчихнэ дээ.....хайран ч улсын минь нэр, яанаа ааа........
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-05-17 10:02
Та нар тогос шиг гоёод хөхөө шиг донгодсон ч Энэтхэгийн тэр дарга та нарын ихэнх нь "хулгарууд" байгааг шууд л хараад мэдчихнэ дээ.....хайран ч улсын минь нэр, яанаа ааа........
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-05-17 09:49
Гоё дээрээ тавих ии.............
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-05-14 12:34
humuus goy deeree tawih goy l bdag sh dee

Бидэнтэй нэгдээрэй