Шууд Chart

Бөхийн өргөөний замын уулзварыг энэ сардаа ашиглалтанд оруулна

2013-08-29 09:32:42

Энэ сарын 26-нд бүрэн дуусган нээх ёстой байсан Бөхийн өргөөний замын уулзварын өргөтгөлийн ажил тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Тэгвэл уг уулзварыг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна гэж "Гудамж төсөл"-ийн зүгээс мэдээллээ.

Тус уулзварын зам барилгын ажлыг гүйцэтгэж буй “Төгс Үржих Зам” ХХК-ийн удирдлагын зохион байгуулалт, ажлын хариуцлага, алдаа дутагдлаас болж товлосон хугацаандаа амжихааргүй болсон ажээ. Улмаар уг ажлын захиалагч Төсөл хэрэгжүүлэх нэгж /ТХН/-ийн зүгээс гүйцэтгэгч компанид зохих шаардлага тавьж, зорчих хэсгийн өндөржилтийн алдаа, зарим тэмдэг тэмдэглэгээний чанаргүй байдал, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн алдаагаа богино хугацаанд засч, үлдсэн ажлыг чанартай дуусгах үүрэг өгч, хяналт тавин ажилласны дүнд ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад бүрэн оруулах болжээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Бөхийн өргөөний замын уулзварыг энэ сардаа ашиглалтанд оруулна  
Үзсэн: 2076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй