УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинто группын ерөнхийлөгч Сэм Валшид албан шаардлага хүргүүлж байгаа ажээ. Тэрбээр энэ талаараа өнөөдөр мэдэгдэж Рио Тинто группын ерөнхийлөгч Сэм Валшийг манай улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээг санаатайгаар, урт хугацаанд удаа дараа зөрчсөн хэмээн үзэж буйгаа хэллээ.
Мөн Рио Тинто компани Монгол Улсын хууль болон хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоосон роялти, түүнийг тооцох аргачлалыг сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ноцтойгоор зөрчин төсөвт төлөх байсан 50 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлээгүй хууль зөрчсөн. Татварын орлогыг Рио Тинто компани дутуу төвлөрүүлэн санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийн, Монгол Улсын хуулийг зөрчсөөр ирсэн гэлээ. Үүнээс гадна С.Ганбаатар гишүүн “Роялти болон түүнийг тооцох татварын аргачлалыг манай улсын Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох татварын журмаар маш тодорхой заасан байдаг. Гэтэл 1990 оноос хойш Монголын бүх компаниуд роялтиг Монгол Улсын хуулийн дагуу төлсөөр байхад, ганцхан Рио Тинто компани сүүлийн хоёр жилийн турш Монгол төрийн хуулийг зөрчсөн” гэсэн юм.
Татварын энэ зөрчил болон бусад хууль зөрчсөн асуудлаар Рио Тинто группын ерөнхийлөгч Сэм Валшийг 48 цагийн дотор хариу өгөхийг хүсэж байгаа ажээ.
С.Ганбаатар гишүүн Рио Тинтогийн ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ | ||
Үзсэн: 942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.