Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн Лхагва гарагт БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайд Чой Бу Ил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга ноён Ким Чен Ын-д халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ чухал үүрэгтэй байдгийг тэмдэглээд хоёр орны харилцаанд тохиож буй түүхэн ойн энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд БНАСАУ-д албан ёсоор айлчлах урилгатай байгаагаа хэлж, айлчлалын үеэр тус улсын залуу удирдагч Ким Чен Ын-тай уулзаж хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Сайд Чой Бу Ил Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын-ы мэндчилгээг уламжилж БНАСАУ, Монгол Улсын харилцаа урт удаан хугацааны түүхэн уламжлалтайг тэмдэглэн хэллээ. Цаашид ч хоёр орон уламжлалт найрсаг харилцаагаа ард түмнүүдийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэх болно гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.