Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод үргэлжилж байна. "Рио-2016" олимпийн 24 эрх олгох энэхүү тэмцээнд 76 улсын 600 буудагч өрсөлдөж байгаа юм. Өчигдөр манай тамирчдаас 25 метрийн спорт гар бууны төрөлд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн цомд аваргалсан.
Тэгвэл хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд өрсөлдсөн ОУХМ Г.Нандинзаяа өнөөдөр Олимпийн наадмын эрхээ авч, бахдам амжилт үзүүллээ. Энэ дасгалд нийтдээ 106 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Оюутны дэлхийн аварга, Универсиадын хүрэл медальт Г.Нандинзаяагийн хувьд энэ жил 21 настай залуу тамирчин юм. Мөн энэ дасгалд манай тамирчдаас ОУХМ Ч.Нарантуяа наймдугаар байр эзэлсэн юм.
ОУХМ Г.Нандинзаяа олимпийн хоёр дахь эрхийг авлаа | ||
Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.