![](/uploads/201308/news/thumb/b5bf12219ec9b10b3223c15998719ae1_x3.jpg)
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсантай холбогдуулан Ш.Сайхансамбуугийн эхнэр Г.Оюунсогоод эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Г.Оюунсогоо нь тус захын ихэнх хувийг эзэмшдэг бөгөөд гал түймрийн үеэр нэг хүн нас барж, 300 гаруй түрээслэгчид хохирсон тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хуулийн 138.2 дэх хэсэгт заасны дагуу эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
Түүнээс гадна гал түймэр дэгдсэн өдөр тус захад жижүүрт гарсан нэг манаач, хоёр цахилгаанчинд Эрүүгийн хуулийн 153.2 дэх хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэх зүйл ангиар сэжигтнээр татсан бол тус захын менежер, зохион байгуулагч нарын 10 хүнийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Ш.Сайхансамбуугийн эхнэр шалгагдаж эхэллээ | ||
Үзсэн: 1502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.