Шууд Chart

“Хавдрын эсрэг аян” Өмнөговь аймагт нээлтээ хийлээ

2015-05-18 14:44:16

2011 онд ХСҮТ санаачлан МҮОНРТ, Хаан банк хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г тав дахь жилдээ орон даяар өрнүүлж байгаа билээ. Аяны нээлт өнөөдөр Өмнөговь аймагт боллоо. Тус аяны хүрээнд Өмнөговь аймагт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 23-ныг дуустал ажиллана.

Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд ХСҮТ-ийн хавдрын мэс засал, элэг цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, дуран, хэт авиан оношилгоо, хавдар судлаач, эс судлаач зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 36700 км замыг туулж Монгол Улсын бүх аймагт ажиллахдаа хавдрын оношилгоо эмчилгээний сургалтан давхардсан тоогоор 3.157 эмч мэргэжилтэн, эрүүл аж төрөх чиглэлээр 1363 гаруй сайн дурын идэвхтнүүд 63700 иргэдийг сургалтад хамруулжээ. Аяны үеэр орон нутагт 319 яаралтай мэс ажилбар хийж эмч мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдуулан сургажээ. Мөн эрсдэлт бүлгийн 68551 хүнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулснаас 10662 /15.5 хувь/ хүнд хавдрын урьтал өвчин, хортой болон хоргүй хавдар илрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Манай улсад 2004 оны байдлаар хорт хавдрын 3381 шинэ тохиолдол, 2669 нас баралт бүртгэгдэж байсан бол 2014 он гэхэд 5483 шинэ тохиолдол, 3536 нас баралт болж өссөн байна. Манай оронд таван хүн тутмын 1 нь хорт хавдрын улмаас нас барж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа юм.  Хорт хавдрын нас баралт 77.8 хувьтай байгаа нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой аж.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Хавдрын эсрэг аян” Өмнөговь аймагт нээлтээ хийлээ  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй