Шууд Chart

Ц.Мөнхтөр: Төрийн ордонд гарсан галыг бүрэн унтраасан

2015-05-18 16:51:28

Өнөөдөр үдээс хойш 15:00 цагийн орчимд Төрийн ордны хоёрдугаар давхрын Засгийн газрын хуралдааны танхимд гал гарсан. Уг асуудлаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн ордны баруун урд зүгт гал гарсан. Энэ хэсэг нь Засгийн газрын хуралдааныг явуулдаг танхим юм. Галыг одоогийн байдлаар бүрэн унтраагаад байна. Гал гарсан шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Засгийн газрын хуралдаан 16.00 цагт эхлэх ёстой байсан. Гэхдээ ажил саатаагүй бөгөөд одоо Нутгийн удирдлагын танхимд хуралдаан болж байна. Ерөнхий сайд өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж байгаа учраас Шадар сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааныг ахлан явуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэнэ. Төрийн ордонд гал гарна гэдэг бол ойлгоход хэцүү асуудал. Уг асуудлыг шалгаж хариуг ойрын үед гаргах байх. Засгийн газрын хуралдааны танхим нэлээн шатсан байна. Гэхдээ цаашаа гүн орсон зүйл алга” гэлээ.
 
Гал гарах үед Засгийн газрын хуралдаанд бэлтгэж байсан ажилтнууд байсан ч гэмтэж бэртээгүй байна. Түүнчлэн гадагшаа гаргасан ажилтнуудыг Төрийн ордон руу нэвтрүүлж эхлээд байна. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Мөнхтөр: Төрийн ордонд гарсан галыг бүрэн унтраасан   
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-05-18 19:19
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй