Шууд Chart

Азийн Залуучуудын чуулган үргэлжилж байна

2015-05-19 10:08:29

Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулж байгаа билээ.

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулган өнөө өглөө Төрийн ордонд нээлтээ хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ залуу үеэс сайн сайхан зүйлс, сайн санаа гарч ирдэг гээд залуучууд аль ч нийгэмд манлайллаа үзүүлж байх хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм.

 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон болон Азийн Залуучуудын Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Жий Сүн нар үг хэлсэн.
 
 
Азийн Залуучуудын Зөвлөлийн чуулганд үргэлжлүүлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат нар үндсэн илтгэлийг тавина.
 
 
Дашрамд дурдахад, энэ жилийн чуулганы гол зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах болон тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгож байгаа юм.
 
 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Азийн Залуучуудын чуулган үргэлжилж байна  
Үзсэн: 2217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй