Шууд Chart

Азийн Залуучуудын чуулган салбар хуралдаанаар үргэлжилнэ

2015-05-19 12:14:51

Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулж байгаа билээ.

Чуулган өнөө өглөө Төрийн ордны Их танхимд нээлтээ хийсэн бөгөөд нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон болон Азийн Залуучуудын Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Жий Сүн нар үг хэлсэн юм.
 
 
Харин үүний дараа Залуучуудын чуулганы үндсэн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат нар тавьсан.
 
 
 
 
 
 
 
 
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулган үдээс хойш салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Азийн Залуучуудын чуулган салбар хуралдаанаар үргэлжилнэ  
Үзсэн: 2397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй