
Өнөөдөр Азийн Залуучуудын Зөвөлийн XIII Ерөнхий Ассамблейн хүндэт төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Энэхүү чуулганы зорилго Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгож байгаад оршиж байна. Өнөөдрийн чуулганд дотоод, гадаадын 23 орны бодлого боловсруулагч, судлаач, эрдэмтэн, шийдвэр гаргах түвшний нийт 600 орчим зочид төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд тэр хүмүүс хоёр өдрийн турш Азийн болон дэлхийн хөгжил, тэдний улс орондоо оруулах хувь нэмрийн талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцоно. Түүнчлэн аливаа улс оронд залуучууд бол ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг гэдгийг тэмдэглэе” гэлээ.
Харин МЗХ-ны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Дэд Ерөнхийлөгч А.Мөнхбат “Өнөөдрийн салбар хуралдаануудаар тогтвортой хөгжлийн бодлогод залуус, залуучуудын байгууллага хэрхэн оролцох вэ гэдгийг голчлон ярилцана. Азийн улс орнуудын хувьд дайн байлдаан гэхээс илүүтэйгээр байгалийн гамшигт өртөх нь элбэг байдаг. Тиймээс байгалийн гамшигт залуучуудын байгууллага, залуучууд яаж туслаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг ярилцах болно” гэв.
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей Чингис, Корпорэйт зочид буудлуудад “Боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудад залуучуудын оролцоо, Залуучуудын талаар бодлого хөтөлбөр ба тогтвортой хөгжлийн зорилтууд, Азийн залуучуудын зөвлөлийн Ерөнхий Ассамблей, Эрүүл мэнд, жендэр гэх сэдвийн хүрээнд хуралдана.
С.Эрдэнэ: Аливаа улс орны залуучууд ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг | ||
Үзсэн: 2067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.