Шууд Chart

Де Хеа долоо хоногийн 250 мянган фунтийн цалин авч багтаа үлдэх үү

2015-05-20 10:02:54

Хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх ирэх сарын 1-нд нээгдэнэ. Энэ зуны наймааны хүрээнд хийгдэх томоохон солилцооны нэг нь “Манчестер Юнайтед”-ын хаалгач Давид Де Хеа дээр таарч магадгүй байна. Түүнийг “Реал Мадрид” клуб өөрийн болгохоор идэвхтэй хөөцөлдөж байгаа. Харин “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Луи Ван Гаал: "Де Хеа явах эсэхээ өөрөө мэдэх байх" гэсэн утгатай ярилцлага өгсөн байдаг.

Гэхдээ бодит байдал дээр “Манчестер Юнайтед” багийнхаа гол хаалгачийг явуулахгүй байх бүхий л аргыг хэрэглэж байгаа ажээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тэд Де Хеад долоо хоногийн 250 мянган фунтын цалин амласан байна.  Одоо тэрбээр өөрөө л шийдвэрээ гаргах үлдэж байгаа юм. Хэрэв үлдвэл сарын 100 мянга гаруй фунтын цалинг хүртэх боломжтой болно. 

Хэрвээ “Юнайтед” багийнхаа гарааны хаалгачийг “Реал” руу үдвэл “Тоттенхэм” клубын Уго Льорисыг юм уу, “Сток Сити”-гийн Асмир Беговичийг авахаар ажиллах юм байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Де Хеа долоо хоногийн 250 мянган фунтийн цалин авч багтаа үлдэх үү  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй