Шууд Chart

100 буудалт даамны эмэгтэйчүүдийн ДАШТ болно

2013-08-29 13:10:30

2013 оны 10 дугаар сарын 1-15-нд 38 дахь удаагийн 100 буудалт даамны эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тэмцээн “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд болох юм. Дэлхийн оюуны спортын наадмын үндсэн төрөлд багтдаг 100 буудалт даамны тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчин “Дэлхийн аварга” цолны төлөө өрсөлдөнө.

Энэ удаагийн ДАШТ-д “Дэлхийн аварга” цолыг эзэмшигч, Дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын Их мастер Тамара Тансыккужина, Дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, ОУХМ Зоя Голубева, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, 2012 оны Дэлхийн залуучуудын аварга, БНХАУ-ын аварга, ОУМ Ханчин Жао нарын энэ үеийн шилдэг даамчид багтжээ. Манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, ОУХМ М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, ОУХМ Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар эх орноо төлөөлөн оролцоно.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

100 буудалт даамны эмэгтэйчүүдийн ДАШТ болно  
Үзсэн: 1677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй