Монголын төмрийн урлагийн түүхэнд хоёр дахь удаагаа тавигдаж буй уран бүтээлийн үзэсгэлэн "Арт галлерей" төвд өнгөрөгч долоо хоногийн турш дэлгэгдлээ. Үзэсгэлэнг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн дарханы багш, уран бүтээлч Т.Отгонбаатар, дизайны багш, уран бүтээлч Д.Ариунболд нар хамтран "Халуун тамга" нэртэйгээр дэлгэжээ. Хатуу төмрөөр хүний сэтгэлийг хөдөлгөхүйц хийгээд хийсвэр абсурд зүйлийг ч илэрхийлж болдог гэдгийг эндээс харж болохоор байлаа.
Уран бүтээлчдээс үзэсгэлэнгийн талаар тодруулахад, Д.Ариунболд "Төмрийн урлагт нэгэн шинэ хуудас нэмчих юмсан гэсэн зорилгыг тээж, сэтгэлгээний голдуу бүтээлүүдээ уран бүтээлч Т.Отгонбаатарын хамт дэлгээд байна. Энд дарханы ажил талаасаа Монгол адууны тамгыг хэдэн хэдэн зүйлээр үзүүлсэн байгаа. Ер нь төмрийн урлаг Монголд эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн. Монгол дархадын зуун дамжсан эдлэлүүд эдүгээ бүтээл болон үлдээд байна. Гэхдээ төмрөөр сэтгэлгээний өнгө аястай баримлын төрлийн бүтээл туурвиж, үзэсгэлэн дэлгэсэн нь ховор юм. Даавуу, торго, мод, чулууг барьж мэдэрч хатуу зөөлөнтэй нь харьцаж хийдэг бол халуун төмрийг барьж мэдэрч яахин болох билээ. Иймд уран бүтээлчийн сэтгэхүйгээр мэдэрч, урьдчилан гаргасан загвар руугаа хандуулан бүтээлээ туурвидаг даа" хэмээн ярьж байлаа.
Мөр тэрээр жишээ болгож, "Бясалгал" гэх бүтээлийнхээ талаар тайлбарласан юм. Тус бүтээлийн хувьд "Зуйван дугариг дүрсийг хүний нүүр, толгойн хэсэг гэж үзээд тойрон байрласан эвхлэг хээтэй төмрийг хүний тархиар төсөөлсөн. Мөн зуйван төмөр бүхий хүний нүүрэн дээр хамар, ам, нүд, чих зэрэг ямар нэг эрхтэн байхгүй нь гүн бодох баясалгахад эдгээр нь хэрэггүй бөгөөд дотогшоо хандсан мэдрэмж бясалгал гэсэн утгаар ийн хийсэн" гэсэн юм.
Ингээд тус үзэсгэлэнгийн зарим бүтээлийг зургаар үзүүлж байна.
"Зааг" /төмөр, зотон тос/
"Атаа" /төмөр/
"Ертөнц" /төмөр/
"Бодлын чинад" /төмөр/
"Бясалгал" /төмөр/
"Аялгуу" /төмөр, зотон тос/
"Хүй" /төмөр/
"Тавилан" /төмөр/
"Шуранхай" /төмөр/
"Тангараг" /төмөр/
"Аниргүй" /төмөр/
"Өвөл" /төмөр/
"Ноён нуруу" /төмөр/
Адууны тамга /төмөр/
"Ураг" /төмөр/
Адууны тамга "төмөр"
Д.Ариунболд: Төмрөөр хүний сэтгэлийг хөдөлгөхүйц бүтээл туурвихыг зорьсон | ||
Үзсэн: 3017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.