Оюутан залуусын зохион бүтээх сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах, өөрсдийн суралцаж буй мэргэжлийг бусдад таниулан сурталчилах зэрэг зорилгоор зохион байгуулдаг “Автомат Роботын Тэмцээн 2015” маргааш буюу тавдугаар сарын 22 өдрийн 11:00 цагт ШУТИС, МХТС-ын спорт зааланд эхлэх гэж байна.
Тус тэмцээнийг “Залуу Зохион Бүтээгч”-дийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд оюутан, сурагчдын дунд зохион байгуулдаг юм.
“Автомат Роботын Тэмцээн 2015” маргааш болно | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.