18 дахь удаагаа болж буй Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний энэ жилийн онцлог нь олимпийн эрх олгох юм. БНХАУ-ын Тяньжин хотноо эхэлсэн тус тэмцээний эхний тоглолтыг манай эмэгтэй волейболчид өнөөдөр хийнэ.
Вьетнамын багтай таарсан энэхүү тоглолт өнөөдөр Бээжингийн цагаар 14:00-өөс болно. Тэмцээнд 14 улсын баг оролцож байгаагаас "С" хэсэгт Япон, Вьетнам, Монголын багууд багтсан. Өчигдөр "С" хэсгийн Япон-Вьетнамын тоглолт болоход Вьетнамын баг хүчтэй өрсөлдөгч Японы багийг 3:2-оор хожсон юм. Ингэснээр тэд хэсгээ тэргүүлж эхэллээ.
Мөн "А" хэсгээс Иран, "В" хэсгээс ХонгКонг, Тайланд, "D" хэсгээс Австрали, БНСУ-ын багууд эхний тоглолтдоо хожжээ.
Эмэгтэй волейболчид эхний тоглолтоо Вьетнамын багтай хийнэ | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.