Шууд Chart

Уул уурхайн салбараас орон нутагт орох хөрөнгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг баталлаа

2015-05-21 10:15:18

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэлж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы завсарлагаанаар хийж үдээс хойш нэгдсэн чуулганд танилцуулахыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорт даалгалаа.
 
Үүний дараа үргэлжлүүлэн Төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас дээрх хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулж эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайгаас орон нутагт орж буй хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны төлбөрийн орлогын таван  хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталдаг юм.
 
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж саналаа хэлсэн. Тухайлбал Д.Дэмбэрэл гишүүн энэ хуулийн төслийн энэ өөрчлөлт өнгө талдаа орон нутгийн хөгжлийг дэмжих гэж байгаа мэт харагдаж байгаа хэдий ч тусгай зөвшөөрлийг заавал орон нутагт шилжүүлэх гэх мэт олон сөрөг талтай байгаа гэдгийг хэлсэн юм.
 
Ингээд Төсвийн болон Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийг батлах талаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр уул уурхайн салбараас орон нутагт шилжүүлэх орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлснээр уул уурхайн хайгуул, судалгааны ажил эрчимжиж,  Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа ажээ.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Уул уурхайн салбараас орон нутагт орох хөрөнгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй