Италийн Серия А лигийн энэ улирлын аварга "Ювентүс" клуб Италийн цомын финалын тоглолтод "Лацио"-г нэмэлт цагт 2:1 харьцаатай хожсоноор энэ улирлын хоёр дахь цомоо өргөлөө. Хэрэв тэд Аваргуудын лигт түрүүлж чадвал энэ улиралд требл хийх боломжтой болно.
"Ювентүс" 1995 оноос хойш анх удаа Италийн цомд түрүүлж байгаа бөгөөд 10 дахь Италийн цомоо авч байгаа нь энэ юм. 20 жилийн дараа энэхүү цомыг өргөж чадсан тэдний дасгалжуулагч М.Аллэгри "Миний тоглогчид үнэхээр онцгой байж чадлаа. Гурван тэмцээнд зэрэг тоглоно гэдэг амаргүй ажил. Бид өнөөдөр маш сайн байсан. Аваргуудын лигийн өмнөх энэ цом манай залуучуудад маш хүчтэй эерэг нөлөө үзүүлнэ” гэжээ.
Энэ улирлын аваргад "Ювентүс" клуб "Рома"-гаас нэг хожлын зөрүүгээр өмнө нь гарсан юм. Ингээд Италийн цомын тэмцээнд багуудын авсан ялалтын тоог харна уу.
"Ювентүс" 20 жилийн дараа Италын цомд түрүүллээ | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.