УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Дубайд байгуулсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний талаар мэдээлэл хийхээр болжээ.
Тэрбээр өнөө өглөө чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Дубайд очиж байгуулсан “нууц” гэрээ өөрт нь байгаа гэсэн юм. Түүнчлэн “Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдэхийн тулд Монголын газар нутгийг 15 банкны барьцаанд тавьж, 8.1 тэрбум ам.долларын өрөнд орууллаа. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхгүй бол Сангийн сайдыг тав хоногийн дотор шахаж байж гарын үсэг зуруулах болоод байна" гээд яаралтай УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу байнгын хороогоор хэлэлцээгүй асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдыг ирэхээр энэ талаар асууя” гэж хариулсан. Түүнчлэн Сангийн сайд Ж.Эрдэнэбат заавал тав хоногийн хугацаа гэж шахсан зүйл байхгүй гэсэн тайлбарыг өглөө.
Монгол Улсыг 8.1 тэрбумын өрөнд оруулах гэж байна гэв | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.