![](/uploads/201505/news/thumb/a9611628a96fec432c6c1a09ee747a5c_x3.jpg)
ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид 331 эмэгтэй ял эдэлж байна. Үүнээс хүний амь нас хохироосон гэмт хэрэгт ял шийтгэгдсэн эмэгтэйчүүд ихэнх нь байгаа бол сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэх байдал ихэссэн байна.
Тэдний 30 хувь нь буюу 97 эмэгтэй Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан /Хүнийг санаатай алах/ гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол тухайн эмэгтэйчүүдийн 20 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэхүү гэмт хэргийг үйлдсэн талаар судалгаа гаргажээ.
Харин 26 хувь нь буюу 82 эмэгтэй Эрүүгийн 148 дүгээр зүйлд /Бусдын эд хөрөнгийг залилан, мэхлэх/ заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байна.
Харин хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 12 эмэгтэй ял эдэлж байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гадаад улсын иргэдэд ч холбогдож шалгагдаж байгаа аж.
Тухай ял эдэлж буй эмэгтэйчүүдийн 71 хувь нь анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол 43 эмэгтэй нь 2 удаа, 24 эмэгтэй 3 удаа, 21 эмэгтэй нь 4 удаа ял шийтгэгдсэн байна. Ялтнуудын 21.1 хувь нь хүндэвтэр, 28.7 хувь нь хүнд, 50.2 хувь нь онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа юм.
Эмэгтэй хоригдлуудын олонх нь хүний амь нас хохироосон хэргээр яллагджээ | ||
Үзсэн: 1797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.