Шууд Chart

Хятадад хиймэл резинээр хийсэн хуурамч будаа худалдаалж байгааг анхааруулжээ

2015-05-22 11:41:09

Хятад улсад төмс, хиймэл резиний хольцоор хийсэн хуурамч будаа худалдаалж байгаа талаар оросын lenta.ru сайтад мэдээлжээ. Тодруулбал, энэхүү хуурамч будаа нь Хятадын Шаньси мужаас гаралтай бөгөөд тус улсын зах зээлд маш ихээр борлуулагдаж байгаа гэнэ. Тус улсын мэргэжлийн байгууллагуудын мэдэгдснээр хуурамч будааг жинхнээс ялгахад маш их бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Учир нь хуурамч будаа үзэгдэх байдлын хувьд жинхнээсээ бараг ялгагдахгүй байгаа аж. Тиймээс Хятад улсын мэргэжлийн байгууллагаас “Будаа худалдан авахтай сайтар шалгахыг сануулаад энэхүү будааг хэргэлсэн тохиолдолд биед маш хортой нөлөө үзүүлнэ” гэдгийг сануулжээ. Харин тус улсын зарим хэвлэл мэдээлэлд энэхүү хуурамч будаа Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг улсууд руу худалдаалагдсан гэх мэдээллийг гаргасан байна. Энэхүү мэдээлэлд тус улсын эрх баригчид “Эдгээр улсуудаас гадна Малайз, Сингапурын Засгийн газартай холбогдож, аюулгүй байдлыг хангуулж ажиллаж байна. Одоогоор хуурамч будаа илэрсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус улсуудын хяналтын байгууллагууд хүнсний зах, дэлгүүрүүдээр шалгалт хийж байгаа” гэх хариу өгчээ.

Харин Хятадын шинжээчид “Резинээр хийсэн хуурамч будаа гаднаас нь харахад ямар нэгэн ялгагдах шинж байхгүй ч хоол хийж байхад хуванцар үнэртэж, шөл нь дээр резин мэт хөвөх болно. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрвэл тэрхүү будааг хэрэглэхгүй байх хэрэгтэй” гэх сэрэмжлүүлэгийг хүргэсэн байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хятадад хиймэл резинээр хийсэн хуурамч будаа худалдаалж байгааг анхааруулжээ  
Үзсэн: 5971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
2.73.80.xxx [2.73.80.xxx] 2015-06-24 12:56
Gazar n ali hediin urjil shimgui bolson horoor bordoj bj 1um urguulj avdag. TER n shoroon tumen ardda hureltsehgui hunser bol unen mochidhon amdardag humuus .Iim hunsni buteegdhunig huuramchar uildverleh yzn buriin arga n nariisch l bga. Bid nar bol mah gurila ided l olsgolon uzeegui yvj irsen . Hujagas hunsni zuil oruulj irne gdg bol bidni huvd Tomoos Tom shivshig!!!! Mongol buda tarj l bga bolj l bga. Dere zohion baiguulalt bhgui ezengui gants ger shig bolchihson Uls manauhas oor Ene Delhi der algada. Haa bna ter Eruul Mendiin salbal! Hun ardinha eruul hunsni hotolbor bolovsuulh heregtei bnga surtalchilga hiih heregei! Eldviin hor idser hort havdar zaluujad bgag yriad l bga mortli Gaal hynalta changalahgui uma!
89.229.8.xxx [89.229.8.xxx] 2015-05-24 17:29
evropchuud hytadaas ideh yum bitgii hel huvcas togloom n hurtel hortoi geed horig tavisan bna tor zasag ard tumen min boddoo
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-05-22 12:18
өмхий хятадуудийг дэлхийгээс арчвал таарна

Бидэнтэй нэгдээрэй