БНХАУ-ын Тяньжин хотноо энэ сарын 20-нд Олимпийн эрх олгох 18 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах волейболын эмэгтэйчүүдийн тэмцээн эхэлсэн. Олимпийн эрх авах энэхүү хариуцлагатай тэмцээнд манай баг С хэсэгт Япон, Вьетнамын багтай оноолт таарч өчигдөр Вьетнамд 3:0-ээр хожигдсоноор хэсгээсээ гарах боломжоо багасгаад байна.
Харин Вьетнамын баг Японыг эхний өдөр 3:2-оор буулгаж авсан учраас шөвгийн наймд шалгарах болзлоо хангалаа. Өнөөдөр хожигдсон хоёр баг болох Монгол болон Япон хоорондоо шөвгийн наймд шалгарах дараагийн эрхийн төлөө тоглож байгаа. Аль хожсон баг нь шөвгийн наймд шалгарч хожигдсон нь нутаг буцна.
Эмэгтэй волейболчид хэсгээс гарах эрхийн төлөө тоглож байна | ||
Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.