Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын “World masters” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-д болно. Дэлхийн чансаанд эхний 16-д бичигддэг шилдэг тамирчдын оролцдог энэхүү тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглох юм. Монголын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах, дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллаж байна.
Нийт 200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний жин бүрийн аварга олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байр 140, VII байр 112 оноо тус тус авах аж. Тэмцээнд манай 14 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 4) дэлхийн шилдгүүдтэй зодоглоно. Үүнд:
Эрэгтэй:
60 кг - Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн
66 кг - Д.Төмөрхүлэг
73 кг - С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг - О.Ууганбаатар
100 кг - Н.Түвшинбаяр
+100 кг - Д.Өлзийбаяр
Эмэгтэй:
48 кг - М.Уранцэцэг
52 кг - А.Цолмон
57 кг - А.Сумъяа
70 кг - Ц.Наранжаргал
"Дэлхийн Мастерс" тэмцээнд манай 14 жүдоч зодоглоно | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.