Шууд Chart

Токитэнкү гэмтлээ

2010-01-20 02:07:10

Нэгдүгээр сарын тэмцээний ес дэх өдрийн барилдаанд хүнд гэмтэл авсан маэгаширагийн манлай бөх Токитэнкү эмнэлэгт хэвтэснээр, энэ тэмцээнд дахин зодоглохгүй боллоо. Тэрбээр нутгийн бөх Тамавашитай барилдан, дэвжээний зах руу шахаж явахдаа баруун хөлийн эрхий хуруугаа хугалсан юм. Хэдийгээр ялсан ч доголон, ихэд зовуурьтай алхаж явсан Токитэнкүд нэг сар бэлтгэл хийж болохгүй гэсэн онош тавьжээ. Тэрбээр 2002 онд мэргэжлийн сүмод орсноосоо хойш ганц ч барилдаан алгасаж  байгаагүй.

 

С.Од

Нийтэлсэн: Б.Багабанди

Токитэнкү гэмтлээ  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй