Хууль зүйн сайдын А/102 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн үнэмлэхээ гээгдүүлсэн жолоо нарт "Жолоочийн түр зөвшөөрөл" олгоно. Тодруулбал, ЦЕГ-ын Лицензийн төвөөс энэхүү зөвшөөрлийг авах бөгөөд тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн, үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан, зогссон гэх мэт шалтгаантай жолооч нар түр үнэмлэхийг авах боломжтой юм.
Жолоочийн түр зөвшөөрөл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй нэгэн адил хүчинтэй байх бөгөөд жолоочийн үнэмлэхийн бүртгэлийн хуудсанд жолоочийн түр зөвшөөрөл авсан хүний талаар тэмдэглэл хийх аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70006996 утсаар лавлах боломжтой юм.
Дашрамд дурдахад, түр зөвшөөрлийг батлагдсан загварын дагуу 3 сар хүртэлх хугацаагаар олгох гэнэ.
Жолоочийн түр зөвшөөрөл олгож эхэллээ | ||
Үзсэн: 2715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.