Уржнан жилийн арванхоёрдугаар сард амны хөндийн хорт хавдартай гэж оношлогдсон ОХУ-ын бөх Аран найм ялж, тавин хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Хорт хавдрын тухай мэдээ хуримлаад удаагүй байсан залуу хост энэ мэдээ хүндээр тусаж, зодог тайл гэсэн үг шиг сонсогдсон гэдэг. Амны хөндийд нь гурван см хэртэй шарх үүсэж, тэр дор нь хагалгаанд оржээ. Хөлнийх нь махнаас авч, шилжүүлэн суулгасан гэх бөгөөд мэс засал амжилттай болсон ч хоёр долоо хоног эмнэлэгт хэвтсэн байна. Энэ хооронд долоон кг турж, сэтгэл санаагаар унасны улмаас биеийн байдал дээрдэлгүй нэг мэдэхэд 20 кг жин хасаж, 138 кг болсон байна. Энэ маягаараа удвал үнэхээр зодог тайлах нь хэмээн ойлгосон Аран хүчний бэлтгэл хийн зүтгэсээр жингээ нэмж, 156 кг болжээ. Хэдийгээр өвчин нь бүрэн эдгэсэн ч хоёр сард нэг удаа шинжилгээнд орж, гам барьж байгаа тэр ирэх сард төрөх ууган хүүгийнхээ төлөө зүтгэхээс өөр аргагүй юм.
Хорт хавдартай сүмоч | ||
Үзсэн: 1444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.