Чөлөөт бөхийн өсвөрийн “Asashoryu Cup-2015” олон улсын анхдугаар тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна.
Тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хот, Шилийн гол аймаг, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Тува зэрэг орны өсвөрийн чөлөөт бөхийн шигшээ баг, бөхчүүд барилдахаар мэдүүлгээ өгчээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тус тэмцээнд техникийн төлөөлөгчөөр Эстон улсын иргэн, олон улсын шүүгч Аапонг Пээпийг томилсон байна.
Дашрамд дуулгахад, ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Монгол Улсад “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээн болно.
Энэ тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх олгох аж.
“Asashoryu Cup-2015” ирэх амралтын өдрүүдэд болно | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.