
Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр хоногийн дараа Швейцарийн Цюрих хотноо явагдах гэж байгаа билээ. Тэгвэл уг сонгуулийн өмнө ОУХБХ-ны удирдах албаны хэд хэдэн хүн авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна.
Швейцарийн хууль сахиулахын албан хаагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр баривчилгааг хийж сэжигтнүүдийг АНУ-д шилжүүлэн өгсөн хэмээн "Нью Йорк Таймс" мэдээллээ. Одоогоор эдгээр хүмүүсийн нэрийг зарлаагүй байгаа ч Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо КОНКАКАФ-ын тэргүүн, ОУХБХ-ны дэд ерөнхийлөгч Жеффри Уэбб байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Энэ сарын 29-нд болох ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд 1998 оноос хойш энэхүү байгууллагыг тасралтгүй удирдаж буй Зепп Блаттер, Йорданы ханхүү Алин бин аль-Хуссейн нар өрсөлдөх аж. Өмнө нь нэр дэвшигчдээс Нидерландын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Михаэль ван Праг, Португалийн шигшээ багийн ахлагч байсан Луиш Фигу нар нэрээ татсан билээ.
FIFA-гийн удирдах зөвлөлийн гишүүдийг баривчиллаа | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.