Шууд Chart

Дифлимпийн анхдугаар наадамд оролцох өсвөрийн тамирчдыг тодрууллаа

2015-05-27 17:04:26

Хүүхдийн спортын V их наадмын тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11-р сарын 21-ний өдрийн 359 тоот тогтоолоор сонсголын бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг тусгай хөтөлбөрөөр анх удаа зохион байгуулахыг холбогдох газруудад даалгасан юм.

Энэ хүрээнд Эрүүл мэнд, спортын яам, Монголын Дифспортын хороо, түүний гишүүн спортын холбоод, 29-р тусгай сургууль хамтран тавдугаар сарын 23-ны өдөр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг зохион байгууллаа.

Дифлимпэд багтдаг спортоор хичээллэх сонирхлыг дэмжих, спортын дүрмийн дагуу шударга тоглох ёс зүй, өрсөлдөгчөө хүндлэх соёл, тэвчээр, хамт олонч үзэл санаа, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулсан энэ наадмаас 2018 онд болох хүүхдийн Дифлимпийн анхдугаар наадамд оролцох өсвөр үеийн тамирчдыг тодруулж, бэлтгэх гэж байгаа юм.

Нийслэлийн 29-р сургууль дээр болсон хүүхдийн наадам сагсан бөмбөг, ширээний теннис, хөнгөн атлетик гэсэн спортын гурван төрлөөр, 32 багц, нийт 96 медалийн төлөө өрсөлдсөн байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дифлимпийн анхдугаар наадамд оролцох өсвөрийн тамирчдыг тодрууллаа  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй