Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ирэх бямба гарагт автомашингүй өдөр тохионо

2015-05-28 10:23:07
Error loading player: No playable sources found

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн автомашингүй өдөр ирэх бямба гарагт таарч байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд хаах аж.

Дашрамд дурдхад энэхүү шийдвэр тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд хамаарах юм. Түүнчлэн энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж,  явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах ажээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ирэх бямба гарагт автомашингүй өдөр тохионо  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй