Шууд Chart

Цанын бааз, мөсөн гулгуурын талбайн стандартыг тогтоолоо

2010-01-20 02:57:59

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цанын бааз, мөсөн гулгуурын талбайн стандартыг санаачлан Стандартчилал, хэмжил зvйн газраар батлуулан мөрдvvлэхээр болжээ.
Гэмтэл согогийн vндэсний төвөөс авсан судалгаагаар 2006-2007 оны өвлийн улирал, 2008-2009 оны өвлийн улиралд дунджаар 200 гаруй хvн цанын бааз, мөсөн гулгуурын талбай дээрээс хvнд болон хөнгөн гэмтэл авч байна гэсэн статистик тоо гарчээ. Тийм учраас цанын бааз, мөсөн гулгуурын талбай нь заавал стандарттай байх ёстой юм байна гэдэг vvднээс MNS 6000:2009 гэсэн стандарт мөрдөгдөх болсон гэдгийг НМХГ-ын Биеийн тамир, спортын хяналтын улсын ахлах байцаагч Д.Энхтvвшин хэллээ.
Дэлхийн хэмжээнд цанын бааз, мөсөн гулгуурын талбайн vйл ажиллагааг эмгvй эмчилгээ гэдэг утгаар маш ихээр дэмждэг. Манай улс ч дэмжсээр ирсэн. Харин цанын бааз болон мөсөн гулгуурын талбай дээр иргэд гэмтэх тохиолдол ихээр гардаг. Мэдээж энэ нь тухайн цанын бааз, мөсөн гулгуурын талбай нь иргэдэд vйлчилгээ явуулах орчин нөхцөл, тав тухыг бvрэн хангаагvйтэй шууд холбоотой юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, заавар зөвлөгөө өгөх гээд ч стандарт байхгvй байсан бол харин одоо стандарттай болсон болохоор НМХГ-аас ирэх 21-ний өдрөөс эхлэн цанын бааз, мөсөн гулгуурын талбайд шалгалт хийж, дутагдалтай байгаа зvйлvvдийг нь бvрэн гvйцэтгэх болгох гэнэ. Ингэснээр иргэд чөлөөт цагаа өнгөрөөж цана, чаргаар гулгахдаа айж эмээх зvйлгvй, бэртэж гэмтэхээс төдийлөн богоомжлох шаардлагагvй болох ажээ.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Цанын бааз, мөсөн гулгуурын талбайн стандартыг тогтоолоо  
Үзсэн: 1574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй