Мэргэжлийн хяналтын ерөнхий газар вакцин, биобэлдмэл, цус цусан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд улсын хэмжээнд шалгалт хийжээ. Энэ үеэр Олон аймгийн эрүүл мэндийн байгууллага вакциныг горимын дагуу хадгалаагүйгээс чанарыг нь алдагдуулж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд дархлаажуулалтыг хийсэн зөрчил илэрчээ. Мөн хугацаа дууссан вакцин хэрэглэсэн ноцтой зөрчил илэрсэн байна. Орхон, Дархан, Дундговь, Баян-Өлгий, Булган, Ховд, Увс аймгууд хангалттай сайн ажилласан гэж албаны хүмүүс хэллээ. Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын чиглэлээр 2009 онд хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүн, үндсэн үзүүлэлтийг 2008 онтой харьцуулахад хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагын тоо 11430-аар буурч, газар дээр нь арилгасан зөрчлийн тоо 20 хувиар нэмэгдсэн тоон үзүүлэлт гарсан аж.
Хугацаа дууссан вакцин хэрэглэсэн зөрчил илэрчээ | ||
Үзсэн: 1529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.