Шууд Chart

Т.Санчирын гэрээг цуцлан, солонгос тоглогч авчээ

2015-06-02 13:40:58

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Азийн томоохон спорт холбоодын нэг Филиппиний сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-гийн "Хинебра Барангая" багтай гэрээ хийгээд байсан. Тэгвэл манай тамирчны гэрээг цуцлаж, түүний оронд БНСУ-ын хамгаалагч Живон Кимийг авч байгаа юм байна. Солонгос хамгаалагч Живон Ким 2014-2015 оны улиралд 5.09 оноо, 1.87 самбараас бөмбөг авч, 2.24 оновчтой дамжуулалт дундчилсан байна.

Харин Т.Санчирын хувьд "Хинебра Барангая"-д байх багахан хугацаандаа дөрвөн тоглолтод оролцож, 4.5 оноо,1.0 самбар бөмбөг авч,1.75 бөмбөг алдалт гэсэн үзүүлэлттэй байжээ. Түүний хамгийн сүүлд “Киа Карнавал” багийн эсрэг сэлгээнээс гарч тоглосон тоглолтын үр дүн муу байснаас ийм шийдвэрт хүрэхэд нөлөөлсөн гэж эх сурвалжууд үзэж байна. 

 

Мөн Азийн шилдэг тоглогч Т.Санчир "Ямар ч байсан чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад өнөөдөр /V.31/ шийдлээ. Хэлний тал дээр нэг ч асуудал гарсангүй. Учир нь сагсан бөмбөг нэг л хэлтэй болохоор. Дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Их туршлага боллоо” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Т.Санчирын гэрээг цуцлан, солонгос тоглогч авчээ  
Үзсэн: 1792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй