Шууд Chart

Баярын өдөр 98 хүүхэд төөрчээ

2015-06-02 15:24:43

Өнгөрөгч баярын өдөр цагдаагийн албан хаагчид Чингисийн талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны 98 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Энэ жилийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд давхардсан тоогоор эргүүлийн 155 чиглэлд өдөр, орой, шөнийн эргүүлд 336 офицер, цагдаа, 58 автомашинтай үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1436 иргэнийг 9.875.000 төгрөгөөр торгож, архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон 125 хүнийг саатуулан, хулгайлах-2, бусдын бие махбодид гэмтэл учруулсан-2, танхайрах-3, булаалт-1, нийт 8 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.
 


Баярын өдөр 98 хүүхэд төөрчээ  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй