
БНХАУ-ын Сычуань мужийн Дазхоу хотод 70 жил ханилсан эхнэр, нөхөр хоёр хуримаа хийжээ. Өдгөө 94 настай Ян Чжэнмин, 90 настай Жоу Сукин нар ханилан суугаад 70 жилийг элээсэн ч хурим хийж, бөгж солилцож байсангүй. Хэдийгээр тэд хурим хийхийг хүсч байсан ч тухайн үеийн амьдралын байдлаасаа болоод хурим хийж чадаагүй гэнэ. Харин тэдний энэхүү хүслийг 70 жилийн дараа тэдний бэр нь гүйцэтгэж, 90 настай Жоу хуримын даашинз өмсөж, хуруундаа сүйн бөгж зүүжээ.
Ян, Жоу хоёр төрсөн үр хүүхэдгүй учир хүү өргөж авсан ч гурван жилийн өмнө тэдний ганц өргөмөл хүү элэгний хорт хавдраар хорвоог орхисон байна. Хүүгээ нас барснаас хойш Жоугийн бие нэлээд муудаж, асаргаанд орсон бөгөөд хуримаа хийсний дараа түүний бие харьцангуй дээрдсэн гэж тэдний бэр хэвлэлийнхэнд ярьжээ.
70 жилийн дараа хуримлажээ | ||
Үзсэн: 2354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.